Гуравдугаар сарын сүүлийн өдрүүдэд буюу энэ сарын 30, 31-нд зүүн аймгуудыг хамарсан цасан шуурганы үеэр Дорнод аймгийн Баян-Уул, Сэргэлэн сумдын нутагт улаан шар өнгийн цас зурвас маягаар оржээ. Энэ талаар нутгийн иргэд манайд мэдээлэл ирүүлсэн юм. Байгалийн энэхүү сонин үзэгдлийг Дорнод аймгийн Ус цаг уурын орчны газраас бид тодрууллаа. Холбогдох ажилтнуудын хэлснээр тэд өнгөтэй цасны дээжийг авч, лабораторийн шинжилгээнд оруулахаар ажлын хэсэг байгуулжээ. Баян-Уул сумын төвөөс зүүн тийш 5 км-ийн зайд ойролцоогоор 7-8 метрийн зурвас бүхий хэд хэдэн үелэлтэйгээр улаан шар өнгийн цас орсон байдлыг нутгийн өвгөчүүл маш их хүйтэрсэн жил байгалийн иймэрхүү үзэгдэл тохиолдож байсан хэмээн ярьж байгаа ажээ.
Д.Долгор
Д.Долгор