УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэд, хэдэн чухал асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм байна. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцах юм байна.
Г.Дарь