Арванхоёрдугаар сарын 20

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 20

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Макао Хятадад буцаж ирэв

    БНХАУ-ын бүтцэд Макао эргэн ирж байгаа ёслол. Ард нь Хятад ба Португалийн төрийн далбааг хаджээ.

    Португали 1557 оноос хойш эзэм­шиж бай­сан Макао ар­лыг Хятадад бу­цаа­лаа. Хятадын га­зар нут­гаас хам­гийн урт хугацаанд Ма­као Европын колони байжээ. Түүнийг Хятадад шилжүүлэх ёслол 1999 оны арванхоёрдугаар сарын энэ өдөр болсон юм.

    Өдрийн ишлэл

    “Хувьсгалын эсэргүү, хорлон сүйтгэлтэй тэмцэх комиссийг “Ардын Комиссаруудын Зөвлөлийн дэргэдэх Бүх Оросын онцгой комисс” (ВЧК) гэж нэрлэн байгуулсугай”

    (ВЧК байгуулах тухай Зөвлөлт Оро­сын АКЗ-ийн ху­ралдааны №21 протоколоос)

    Арванхоёрдугаар 20 буюу хуучин тооллоор 7-ны өдөр ЗХУ ба Оросын хам­гийн нөлөө бү­хий тусгай албаны түүх эхэлжээ. Энэ өдрөөр гаргасан баримтад хувьсгалын лидер Ленин нь “хөрөнгийг хураах, хөөн гаргах, картыг нь хураах, ард түмний дайснуудын жагсаалтыг нийтлэх зэрэг г. м” гэсэн харьцангуй даруухан зорилтыг чекистуудын өмнө тавьсан байв. Түүх “зэрэг г.м” гэсэн үсгүүдийн цаана ямар аймшиг нуугдаж болохыг харуулсан билээ. “Памирец” сонин. Памирийн хилийн отрядын намын үүрийн сонин. ЧК-ОГПУ байгуулагдсаны 13 жилийн ойд зориулсан дугаар, 1930 он. Бичиг ба зураг чимгийг гараар зуржээ

    Үйл явдал

    Xамгийн том газар нутгийн наймааг АНУ хийлээ
    Луизиана мужийн далбаа

    1803 он: АНУ ба Францын эзэн хаан Наполеон Бонапарт  1803 оны энэ өдөр тохиролцож Хадат уулс ба Мис­си­сипи мөрний дундах асар том га­зар нутаг Луизианыг худалдан авсан байна.
    Наймааны үнэ 15 сая доллар болсон ба наймааны дараа тэр үеийн АНУ-ын нутаг дэвсгэр шууд л хоёр дахин томорсон байв. Шинэ нутаг дэвсгэрт АНУ-ын өнөө­гийн олон мужууд тухайлбал, Луи­зиана, Миссури, Небраска, Айова, Арканзас, Хойд ба Өмнөд Дакота, Канзас, Миннесота, Монтана, Вайоминг, Колорадо, Оклахома  орж байсан юм. Америкчуудын наймааны дараа тэнд өмнө тогтсон байсан роман маягийн амьд­ралын хэм хэмжээ Луизианад өөрч­лөгдөн франц, испани хэл  ба орон нутгийн нэлээд зөөлөн ардчилсан бүтэц шахагдаж эхэлсэн байв.

    Эхлээд тэнд арьсны өнгөөр ялгаварлалт эхэлж, дараа нь нэг дусал негр цустай хүнийг бүхий л талаар нь хар арьстан гэж үздэг болов. Мужид Ку-Клукс-Кланы нөлөө ихэсч, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл хөгжин Жим Кроугийн хуулиуд (арьсны өнгөөр ялгах албан бус хуулиудын нэрс) тогтжээ.
    XIX зуунд чөлөөт өнгөт арьстнуудын үндсэн хэсэг Мексикт дүрвэн гарч, үлдсэн хэсэг нь негр боолын байдалд оржээ. Гэсэн ч хар ба өнгөт арьстнууд (уугуул францын эрлийзүүд ба африк гаралтнууд) Луизианад 1900 он хүртэл давамгайлж байв.

    Их Британийн парламент клонийг эмнэлгийн зориултаар хийхийг зөвшөөрөв

     2000 он:
    Их Британийн Лордуудын тан­хим 2000 оны энэ өдөр хүний үр хөврөлийг эмнэлгийн зориулалтаар хувилж болох Засгийн газрынхаа хуулийн төслийг батал­жээ. Парламентын дээд танхимын 212 хүн хуулийн төлөө санал өгч 92 хүн эсрэг байлаа. Ингээд Их Британи хүний үр хөв­рөлийг хуулбарлахыг зөвшөөрсөн дэл­хийн анхны орон болсон байна. Үр хөврөлийн эсүүдийг хуулбарласнаар хорт хавдар, цус­ны цагаан бөөм болон Паркинсоны өвчин зэрэг хүнд өвчнүүдтэй тэмцэхэд тустай.

    Хуулбарлахын төлөө байсан хүмүүс нь энэ асуудал олон хүн амь настай холбоотой учир чухал гэж байв. Олон лордууд уг асуу­далд маш болгоомжтой хандах ёстой хэ­мээн тэдний хооронд ширүүн маргаан өрнөж байлаа. Засгийн газрын хуулийг Англикан шашны Кентерберийн ширээт лам ба Нэгдсэн вант улсын шашны бай­гуул­лагууд мөн Далай лам эсэргүүцэж байв. Тэд клонийн эс нь ертөнцийг бүтээгч бурх­ны  сургаалаас дээгүүр тавигдсан учир ёс зүйн хувьд боломжгүй зүйл гэж байсан юм.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж