Польшийн парламентад анх удаагаа хар арьстан депутат гарч ирэв. Лози хотын оршин суугч Нигери гаралтай, Жон Абрахам Годсон “Иргэний байр суурь” гэсэн барууны төвийн намаас парламентад суух болсон байна. Годсоны намын нөхөр хатагтай Ханна Здановская Лози хотын захирагч болсноор парламентын фракцид суудал суларсныг тэр эзэлжээ.
Тэрээр Нигерид төрж өссөн ба 1990-ээд оны эхээр Польшид ирээд англи хэлний сургууль нээснээс гадна орон нутгийн протестант сүмийн хамба болсон байв. Дараа нь тэрээр польш авгай авсан ба одоо тэднийх дөрвөн хүүхэдтэй.
Парламентад хар арьстан депутат гарч ирсэн нь хэвлэлээр ихээхэн бичигдэж байна. Гэвч Годсонд шахалт дарамт шинэ зүйл биш. Анх түүнийг ирснээс хойш хоёр удаа зодож байсан гэнэ. Польш ЕХ-ны гишүүн болсны дараа өөр өрьстанд хандах нь арай өөрчлөгдөж байна хэмээн тэр хэлэв. Годсон өөрийгөө 100 хувийн польш хүн гэдэг. “Би Лозийн хүн. Энд амьдарч, энд төгсч, ясаа энд тавина” гэж тэр ярьдаг ажээ.