“Владимир Путинтай хийсэн яриа” тооны хэлээр

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

“Владимир Путинтай хийсэн яриа” тооны хэлээр

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Владимир Путины ард түмэнтэйгээ теле­ви­зээр өнгөрсөн долоо хоногт хийсэн шууд ярилцлага 4 цаг 26 минут үргэлжилж ээлжит дээд амжилтаа тогтоов. Ерөнхий сайд 2009 онд уулзалтаа 4 цаг 01 минут үргэлжлүүлж байжээ. Хамгийн анхны 2001 оны уулзалт нь 2 цаг 20 минут үргэлжилсэн юм.

    Хамгийн сүүлчийн уулзалтаар  Путин 19985 үг, 102985 үсэгнээс бүрэлдсэн 1271 өгүүлбэр ярьсан байв. Нэвтрүүлэгийг бэлтгэхэд 1.7 сая асуулт ирсэн байгаад уулзалтын төгсгөл рүү 2.1 сая болон өсчээ. Тэрээр өнгөрсөн жилийн 87 хариултаас бага 78 асуултад хариу өгсөн байв. Студийн зочид 16, бүс нутгийнхан 14, интернэтээр 10, студид утасдсан 6,  SMS-ийн 6 ба цахилгаанаар ирсэн хоёр асуултад тэрээр тус тус хариу өгчээ. Өөр 18 асуултыг Путин өөрөө сонгосноос гадна түүнд дөрвөн талархал, “авлига авсан хүнийг дүүжлэх хэрэгтэй” гэх мэтийн найман санал ирсэн байв. Тэр нийгмийн сэдвээр 22, дотоод бодлогоор 21, эдийн засгаар 14, хувийн 7 асуултад хариу өгсөн ба бусад нь өөр сэдвийн асуудлууд байжээ.

    Владимир Путин биеийн төлөөний нэр “бид” (368) ба “би” (261) гэсэн үгийг хамгийн олон удаа хэрэглэсэн байв. Тэрээр Оросыг 31 одоо гадаад орнуудаас Украиныг найман удаа, Белорусийг долоон удаа тус тус дурьдсан байв.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж