Хятадад 1999 алтан сарнайг зарна

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Хятадад 1999 алтан сарнайг зарна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Алтан сарнай. Фото: “Синьхуа”

    Нанкин хотын гоёл чимэглэлийн нэгэн дэлгүүрт алтаар хийсэн 1999 сарнайг худал­даанд тавьжээ. Нимгэн металл фольгаар хийсэн нэг цэцэгний үнэ 299 юань буюу ойролцоогоор 45 ам.доллар болж байна.

    Алтан сарнайнуудыг худалдаанд энэ сарын 15-нд гарган тавьсан ба цэцгийг зүрхэн хэлбэртэй сууринд байрлуулан тусгай цонхонд тавьсан байв. Худалдан авагчид цэцгийг ихээхэн сонирхож байсан ч эхний өдөр хэдэн цэцэг худалдагдсан талаар мэдээлсэнгүй.


    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж