Сүүлчийн “Ларри Кингийн шоу” нэвтрүүлэг орон нутгийнхаа цагаар арванхоёрдугаар сарын 16-ны оройн есөн цагт эхлэхэд Улаанбаатарт 17-ны өглөөний есөн цаг болж байлаа. Нэвтрүүлэг эхэлтэл хэн 77 настай алдарт сэтгүүлчийн ярилцлагад ирэх нь нууц хэвээр байв.
Ингээд хамгийн сүүлчийн нэвтрүүлэг нь Америкийн болон дэлхийн хэмжээний олон оддыг багтаасан харагдлаа. Ерөнхийлөгч Барак Обама нэвтрүүлэгт Цагаан ордноос хийсэн бичлэгээ ирүүлсэн байв. Ерөнхийлөгч өөрийн илгээлтдээ асуудал тавьж чаддаг түүнийг авьяасыг бишрсэн байв. “Кингийн хийж байгаа гол ажил нь асуудлтууд тавьдаг гэж зарим нь хэлнэ биз. Гэвч түүний асуултад өгсөн хариулт нь гайхмаар байж мэдээллээрээ бидний зочны өрөөнүүдээс халин гадна ертөнцийг бидний нүдэнд нээн өгч байлаа” гэж Обама онцолжээ.
Ларри Кингид ерөнхийлөгч асан Билл Клинтон, Калифорний мужийн захирагч Арнольд Шварценеггер нар баяр хүргэв. Мужийн захирагч дэлхийд алдартай шоугаа Вашингтоноос Лос-Анжелест авчирсанд нь баяр хүргээд муждаа Ларри Кингийн өдрийг бий болгоно гэжээ.
Эх сурвалж: contactmusic.com
Нэвтрүүлэгт Ларригийн долоо дахь буюу өнөөгийн эхнэр Шоун ба хөвгүүд Чэнс, Кэннон хоёр ирсэн байв. Хөгжмийн нэвтрүүлгээс гадна Ларри Кинг өөрөө өөртэйгөө ярилцлага явуулав. Жүжигчин, хөтлөгч Фрэд Армайзен, сэтгүүлчийг дуурайн хувцаслаж ирээд түүний амьдрал ба карьерын талаар хэсэг асуулт тавив. Жинхэнэ Кингийн хэлж байгаагаар түүний дуртай асуулт нь “Яагаад?” гэсэн үг гэнэ. “Түүнд нэг янзаар хариулт өгч болдоггүй ба хүмүүсийг бодоход хүргэдэг асуулт” гэж тэр тайлбарлав.
Авд зохиолын суутан
Кингийн нэрийн хуудас нь эрчимт ярилцлага болсон юм. Сэтгүүлч ярилцлагад тусгайлан бэлтгэж байсангүй. Бэлтгэл харилцан ярилцааг мөлгөр болгодог гэж тэр үзнэ. Хамтран ажиллагчид нь түүний энэ аргыг шүүмжилдэг байв. Гэхдээ түүний заяагдмал хурц ухаан, явц дунд хурц асуудал тавьж чадах чадвар нь түүнд алдар нэрийг авчирчээ.
Гал цог бүдгэрэв
Кингийн мэргэжил нэгтнүүд түүнийг яагаад явж байгаад нь хариулт олох гэж энэ зунаас хойш оролдож байна. Тэр үед л Кинг 25 жил үргэлжилсэн шоугаа хааж буйгаа хэлсэн юм. Үүнд хамгийн алдартай хариулт нь эдийн засаг болж байна.
The Los Angeles Times сонинд бичснээр энэ жил CNN теле сувгийн прайм-таймын цагийн чансаа кабелийн суваг дунд гуравдугаар байранд орсон байсан ба тэр нь телевизийн удирдлагын хувьд нэг ёсны түгшүүр болсон юм. Америкийн Nielsen агентлагийн мэдээгээр теле сувгийн чансаа сүүлийн 10 жилд хамгийн доод төвшинд хүрчээ. Үүнтэй холбоотойгоор “Ларри Кингийн шоу” бас л чансаагаа алдаж телевизийн хамгийн ашигтай оройн есөн цагийг эзэгнэж байх шаардлагагүй болоод иржээ.
Бас хувийн нөхцөл шалтгаан бий. Америкийн The Associated Press агентлаг өөрийн сүүлчийн тоймдоо алдарт сэтгүүлч нас ахиснаас болоод мэргэжлийн өмнөх гялалзуур байдлаа алдлаа гэв. Шоунд хэд хэдэн удаа танхимыг гайхалд оруулсан тохиолджээ. Регис Филбин хөтлөгчийг дагаад үгээ хэлнэ гээд дуулж эхэлтэл Кинг мэдрэлгүй өнгөрч тэр хэсгийг будлиантуулсан байв. Заримдаа тэрээр цаг дуусч байна гээд ярилцагч нараа эрсхэн тасалж байгаа нь ажиглагдав.
Гэхдээ сүүлчийн шоуг нь хамтран хөтөлсөн Билл Мейер алдарт сэтгүүлчийн шүтэн бишрэгч нарт хандан түүнийг эфирээ бүрэн орхиогүй гэв. “Энэ бол Ларрийн оршуулга биш. Бид түүнийг студид олон жил харах болно гэж найдах болно. Энэ бол шоуны төгсгөл, харин Ларрийн карьерын төгсгөл биш” хэмээн Билл Мейер сануулсан юм. Кинг өөрөө ч нэг мөр яваагүй гэдгээ хэлж байв. Гэвч Америкийн сонин хэвлэл Кингийн алтан үе дуусч, шинэ сэтгүүлч баатруудыг хайх цаг ирлээ гэдэгтэй санал нэг байна. Кинг баяртай!
Телеэфирийн хааны намтар
Ларри Харви Зайгель 1933 онд Нью-Йорк хотноо төржээ. Түүний эцэг эх нь үүнээс хэдэн жилийн өмнө АНУ-д ирсэн Белорусийн цагаачид байсан ба ядуу амьдралтай байлаа.
Ларри сурагч байхаасаа ажиллаж эхэлсэн юм. Тэрээр 22 настайдаа Майамид очин багаасаа мөрөөдөж байсан радиогийн нэвтрүүлэгч болохыг хүсчээ. WIOD радио станцад ажилд орж эхний үед цэвэрлэгч хийж байлаа. Нэгэн нэвтрүүлэгч халагдсаны дараа түүний оронд өөрийгөө тавиулахыг редакторуудаасаа гуйж чадав. Зайгель гэсэн овог нь редакторт таалагдаагүй учир тэрээр сонины рекламаас эхний таарсан үгийг зохиомол нэрээ болгон авсан гэдэг. Тэр рекламд “Кинг-согтууруулах ундааны бөөний худалдаа” гэсэн үг байжээ. 1957 оны тавдугаар сарын 1-нд Ларри Кинг анх удаа эфирт гарчээ.
Ларри Кинг амьдралдаа нэлээдгүй саад тотгорыг туулжээ. Түүнийг 1971 онд залилангийн хэрэгт буруутгасан байлаа. Гэвч хүндрэл бүрийг тэрээр даван гарч байв. 1972 онд түүнийг зөвтгөн хэргийг нь хаасны дараа тэрээр дахиад л мандаж эхлэв.
Кинг мэдээнээс эхлээд бүх төрөлд оролцож үзсэн гэдэг. “Ларри Кингийн шоу” анх 1978 онд Mutual Broadcasting Network радио станцад гарч ирсэн юм. Тэр нь өдөр бүр зохих асуудлаараа яриагаа өрнүүлсний нь дараа зочдоос ярилцлага авах хэлбэр байсан юм. Мөн тийм маягийн схемээ тэрээр CNN сувагт 1985 онд ач иржээ. Түүний шоу тогтмол өндөр чансаатай байсан ба ажлын өдөр бүрийн оройн есөн цагт эфирт гарч байлаа. Солигдоогүй нэвтрүүлэгчтэй хамгийн урт хугацааны нэвтрүүлэг гэгдэн Гиннесийн дээд амжилтын номонд “Ларри Кингийн шоу” бичигдсэн түүхтэй.