Жуулчдыг урьсан уриа бэлэгдлийг шалгаруулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Жуулчдыг урьсан уриа бэлэгдлийг шалгаруулахаар боллоо

Улаанбаатар хотод гадаадын жуулчдыг урин дуудсан, олон улсад Нийслэл хотын өнгө төрхийг илэрхийлсэн, утга санаа, агууламж, цар хүрээг бүрэн илтгэх хотын аялал жуулчлалын уриа, бэлэгдлийн загвар бүтээх нэг сая төгрөгийн шагналтай уралдааныг мэргэжлийн байгууллага, дизайнер, зураач, урчууд, оюутан залуусын дунд зарлаж байгаа тухай МХХ-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Энэ уралдааныг Улаанбаатар бүсийн зөвлөл, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулж байгаа юм. Бүтээлийг тавдугаар сарын 14-нийг хүртэл авах гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж