Дэлхийн Сноубоардын өдөр Монголд

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн Сноубоардын өдөр Монголд


Арванхоёрдугаар сарын 19-нд буюу өчигдөр дэлхийн өнцөг булан бүрт
сноубоард сонирхон хичээллэдэг залуус Дэлхийн сноубоардын өдрийг
тэмдэглэн өнгөрүүллээ.

Үндэсний бүтээн байгуулалт “Скай Резорт” олон
улсын стандартын цанын бааз Монголын Сноубоардын холбоотой хамтран
энэхүү өдрийг хоёр дахь удаагаа тэмдэглэлээ. Хүүхэд залуусын эрүүл мэнд,
идэвхитэй амралт, шинэ чиг хандлагыг илэрхийлсэн сноубоардын төрөл
Монголд хурдацтай хөгжиж буйн илрэл нь энэ өдөр ирж гулгасан
сноубоардчдын тоо байлаа. Энэ өдөр “Скай резорт” цанын бааз Монголд анх
удаа “Сноубоард Фан Парк”-ийг ашиглалтанд оруулсан нь сноубоард
сонирхогч хүүхэд, залуусын талархлыг хүлээлээ. Өдөрлөгийн дэмжигчээр
“EXTREME SPORT”-ийг дэмжигч RED BULL оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж