Энэтхэгийн шүүхээс энэ онд Карнатага мужийн төмрийн хүдрийн экспортыг зогсоох шийдвэр гаргасан билээ. Хууль бус үйл ажиллагаа эрхэлсэн шалтгаанаар услын төмрийн хүдрийн нийт экспортын 25 хувь буюу 100 сая тонныг хангадаг тус бүсийн үйл ажиллагааг зогсоож байгаа нь дэлхийн хэмжээнд хангамжийг бууруулж байгаа юм.
Баасан гаригт Австралийн нэг тонн 62 хувийн төмрийн агууламжтай хүдрийн үнэ 169,10 ам.доллар болж өссөн нь тавдугаар сараас хойшхи хамгийн өндөр хэмжээ болсон байна. Долоо хоногийн дотор тус бүтээгдэхүүн хоёр хувиар өсчээ. Дөрөвдүгээр сард нэг тонн төмрийн хүдэр 184 ам.доллар болж байсан юм. Шинжээчид одоо тус бүтээгдэхүүний үнийг ирэх онд 200 ам.доллараас давна гэж тооцоолж байна.
Хөрөнгийн биржүүд дээр арилжаалагдаж буй бусад бүтээгдэхүүний хувьд нэг паунд сайн чанарын арабика кофе долоо хоногийн дотор 7,5 хувиар үнэд орж, 2.2545 ам.доллар болсон нь сүүлийн 13 жилийн турш харагдаагүй хэмжээ болоод байна. Гол нийлүүлэгч Колумбийн ургац хураалт харьцангуй муу байсан нь үнэд нөлөөлжээ. Мөн сахарын үнэ мөн долоо хоногийн дотор 10,3 хувиар өсч, Нью Йоркийн бирж дээр нэг паунд нь 32.15 ам.доллар болжээ.