Ойрын нэг жилийн
дотор эдийн засгийн шинэчлэл хийх болно хэмээн Куба улсын ерөнхийлөгч Рауль Кастро бямба гаригт бодлого боловсруулагчдад
хэлсэн байна. Энэ арга хэмжээ нь тус улсын капиталист гүрэн болгох бус социалисмыг улам хөгжүүлсэн орон болгоно гэжээ.
Улсыг бараг 50
жилийн турш удирдсан Фидель Кастрогийн төрсөн дүү Рауль 2008 онд Ерөнхийлөгчөөр томилогдсон цагаас эхлэн эдийн засгийн социалист загварыг өөрчлөх хэд хэдэн арга хэмжээ авсан билээ. Тэрбээр төрийн албанд нэг сая ажлын
байрны цомхотгол хийж, хувийн
бизнесүүдийг дэмжиж байгаа юм.
Эдийн засгийн
шинэ төлөвлөгөөний хүрээнд Кубын иргэд өөрсдөө бизнес эрхлэх явдлыг дэмжих аж. Ямартай ч
2010 онд эдийн засгийн өсөлт 2,1 хувьтай байна гэсэн таамаглал байгаа
бол ирэх онд шинэчлэлийн ачаар энэ хэмжээг 3,1 хувьд хүргэнэ гэж тооцоолж байгаа
аж.
“Бидний хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээ нь эдийн засгийн загварыг орчин
үеийн болгох,
социализмыг хадгалж үлдэхийн сацуу улам бэхжүүлэх зорилготой” хэмээн Кастро хэлж байна. Тэрбээр шинэчлэлийн
талаар дөрөвдүгээр сард хүртэл санал хураалт, мэтгэлцээн зохион байгуулах хэрэгтэй
гэсэн юм.
Э.Очирт