Арванхоёрдугаар сарын 19

Хуучирсан мэдээ: 2010.12.19-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 19

Өдрийн ишлэл

“Яг бодсоноо ярьж, яг шаардлагатай гэснээ хийж, яг итгэснээ олж чаддаг улс төрийн зүтгэлтэн аз жаргалтай”

(Леонид Ильич Брежневын "Бага газар" дурсамжаас)
Албан ёсны намтрынх нь дагуу Леонид Брежнев 1906 оны арванхоёрдугаар сарын 19-нд төржээ.

Ж  Леонид Брежнев хоёр Вена хотноо Стратегийн зэвсэглэлийг хязгаарлах хоёр дахь гэрээнд гарын үсэг зурсны дараа гар барилцаж байгаа нь

1906 оны арванхоёрдугаар сарын 19 гэсэн сар өдөр нь хуучин тооллынх юм. Шинэ тооллоор Леонид Ильич Брежневûí төрсөн өдөр нь 1907 оны нэгдүгээр сарын 1 болох ёстой гэхдээ түүний төрсөн өдрийг арванхоёрдугаар сарын 19-нд тэмдэглэж иржээ. “Шинэ жилээс болоод хэн нэгэн нь төрсөн өдрийн баяр хүргэхээ мартана” гэх шог шахуу яриагаар үүнийг тайлбарладаг.
Үйл явдал

Английн Фредерик Уолтон линолеумын патентыг авчээ

 Орчин үеийн линолеум

1863 он: Шалны энэ бүрээсийн нэр нь  linum – маалинга, даавуу ба oleum – масло гэсэн латин үг юм. Учир нь линолеумын өмнөх нь үйлдвэрлэл нь 1627 оноос мэдэгдэж байгаа «тостой даавуу» байжээ.
Английн Натан Смитийн 1763 онд авсан патентад шалны бүрээсийн бүтэц ба бэлтгэх аргын талаар тодорхой бичсэн байв. Даавуунд давирхай ба хүрэн испани будагч болон зөгийн воск, маалингийн масло зэргийн халуун хольцийг түрхдэг аж.

“Халуун хольцод” нь 1843 оноос үйрүүлсэн үйс нэмэрлэх болжээ. Ингэж линолеумын анхдагч бий болсон байв. Үйлдвэрлэлийн зардлыг багасгах явцад үнэтэй маалингын тосыг исэлжүүлсэн тос буюу линоксинаар сольжээ.

Английн Фредерик Уолтон 1863 оны энэ өдөр сайжруулсан линоксин ба түүнийг нь суурь болгосон шалны бүрээсийн патентыг авсан байв. Гурван жилийн дараа линолеумын үйлдвэрлэл эхэлсэн юм. Тэр бүтээл нь дэлхийгээр тархан алдаршсан билээ. Тэмдэглэхэд, Фредерик Уолтоны үеэс линолеумын үйлдвэрлэлийн үйлдэлд онцын өөрчлөлт ороогүй аж.
«Аполлон-17» багийнхан сарнаас эх дэлхийдээ буцаж ирэв

"Аполлон-17" хөлгийн нислэгээр хүн сүүлчийн удаа саранд буужээ
1972 он: Сансрын «Аполлон-17» хөлөг 1972 оны арванхоёрдугаар сарын 7-19-ны хооронд нислэгээ хийсэн ба тэр нь Саранд аялсан америкичуудын сүүлчийн зургаа дахь нислэг  байжээ.

Багийн ахлагч Южин Сернан, үндсэн блокийн нислэгч Рональд Эванс, сарны буух аппаратын нислэгч, геологч эрдэмтэн Харрисон Шмитт нар тэр нислэгийг гүйцэтгэсэн байна. Буух аппарат Литроугийн тогоо ба Тавр уулын районд буужээ. Шмитт ба Сернан хоёр сарны гадаргаар сарнаа явагч хөлөглөн явж байсан ба буух аппаратаас гурван удаа сарны гадрагад буун 7,2, 7,6, 7,3 цаг тус тус үргэлжилсэн аянд гарахдаа тэд 117 кг сарны гадаргын дээж авч, цуглуулсан байлаа. Тэр хоёр сарны Үхрийн ордын хөндийгөөр 34 км замыг туулж Шорти гэх тогооноос шилэн бөмбөлөг маягийн улбар шар өнгийн “улбар шар шавар” гэх материалыг илрүүлсэн бөгөөд сарны гадаргад тухайн үеийн хамгийн нарийн багаж төхөөрөмжийг суурилуулан үлдээжээ.

Арванхоёрдугаар сарын 19-нд сансрын нисгэгчид амар мэнд Номхон далайд бууж иржээ. Энэ нислэгээр Америкийн сарны хөтөлбөр дууссан байв. Конгресс хөтөлбөрийн санхүүжилтыг хасаж байснаас 1973 онд хөтөлбөрийг хаан «Аполлон-18,-19,-20» сүүлийн гурван хөлгийн нислэгийг зогсоов.

Спортын ертөнцөд “зууны хулгай” хийгдэв

"Алтан Ника" – Жюль Римийн цом ба ФИФА-гийн дэлхийн цом

1983 он: Рио-де-Жанейро хотын төвд 1983 оны арванхоёрдугаар сарын 19-ны шөнө орой спортын ертөнцөд “зууны хулгай” гэж нэрлэгдсэн гэмт хэрэг хийгджээ. Бразилийн конфедерацийн төв байрны өндөр байшингаас Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнд ялагч багт дөрвөн жилд нэг удаа олгодог эртний Грекийн Ялалтын далавчит бурхан Никагийн алтан баримал ба 1921–1954 онуудад FIFA-гийн ерөнхийлөгч агсан Жюль Римийн (1873–1956) цомыг хулгайлсан байв.

Бразилийн баг 1970 онд гурав дахь удаагаа дэлхийн аварга болсны дараа FIFA “Алтан бурхныг” тэдэнд үүрд хадгалуулахаар өгчээ. Никагийн оронд FIFA-гийн Дэлхийн цом гэсэн өөр шагналыг хийсэн байлаа. Бразиличууд уг хулгайг үндэсний эмгэнэл ба ичгүүр хэмээн хүлээн авч шилдэг мөрдөн байцаагчдыг уг хэргийн мөрдөн байцаалтанд татан оролцуулсан юм.

Гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхэд бараг дөрвөн жил шаардагдсан ба тэр бүлэгт нэгэн банкир байв. Тэрээр 1,8 кг-ийн 30 см-ийн дэгжин баримлыг хэдэн ширхэг алтан гулдмай болгосон байлаа. Никаг анх 1966 онд Английн хөлбөгчид авсных нь дараа хулгайлахаар оролдсон боловч мөрдөн байцаагчид тэр даруйд нь олж байсан юм.

Ш.САМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж