Арван хоёрдугаар сарын 18

Хуучирсан мэдээ: 2010.12.19-нд нийтлэгдсэн

Арван хоёрдугаар сарын 18

Арван хоёрдугаар сарын 18-ны баяр

Цагаачдын олон улсын өдөр

 
Дэлхийн 35 хүний нэг нь цагаач

НҮБ-ын Ерөнхий Ассамблей цагаач хөдөлмөрчид ба тэдний гэр бүлийнхнийг хамгаалах олон улсын конвенцийг  (International convention on the protection of the rights of migrant workers and members of their families) (тогтоол 45/158) 1990 оны арванхоёрдугаар сарын 18-нд баталжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2000 оны арванхоёрдугаар сарын 4-нд Цагаачлагчдын өдрийг (International Migrants Day) жил бүрийн арванхоёрдугаар сарын 18-нд тэмдэглэж байх шийдвэрийг гаргасан юм.

Шинжээчдийн үнэлгээгээр дэлхийн 35 хүний нэг нь өөрийн эх орноос гадна харьд амьдарч ажил эрхэлдэг ажээ.  
Нигерийн тусгаар тогтнолын өдөр

 
Нигер голын хөндий

Бүх нийтийн санал асуулгын дагуу 1958 оны арванхоёрдугаар сарын 18-нд Францын колони Нигер тусгаар тогтносон автономит улс болоод Францын хамтын нийгэмлэгийн гишүүн байв. Нигер бүрэн хэмжээний тусгаар тогтнолоо үүнээс хоёр жилийн дараа авчээ. Энэ өдрийг тус улс байгуулагдсан өдөр хэмээн тооцож ирсэн байна.

Өдрийн ишлэл

“Бурхан минь, Хаантанг маань хамгаал!
Ачит гүрний, хүчирхэг хааны Алдар хүндээр бидний хаанчил, Атаат дайсныг айлгахаар хаанчил, Бурхны үнэн алдартан хаантан!
Бурхан минь, Хаантанг маань, хаантанг маань хамгаал!“
Хуучин тооллоор 1833 оны арванхоёрдугаар сарын 6 буюу 18-нд Хаант Оросын шинэ “Бурхан минь, Хаантанг маань хамгаал!” сүлд дуу анх удаагаа олон нийтэд дуулагджээ.
 
Хөгжмийн зохиолч Алексей Федорович Львовын хөрөг ба гарын үсэг

Дууг дуулахад түүний хөгжмийн зохиолч Алексей Фёдорович Львов удирджээ. “Бурхан минь, Хаантанг маань хамгаал!" дуу Оросын анхны албан ёсны сүлд дуу болсон ба түүний анхны хувилбарыг «God save the King» гэсэн Английн сүлд дууны хөгжимд 1815 онд Василий Жуковский бичсэн байжээ. Анхны сүлд дууг Оросын хаан  I Александр 1816 онд баталсан байлаа.

Үйл явдал

АНУ-ын Үндсэн хуулийн 13 дугаар засвар хүчин төгөлдөр болов

Авраам Линкольн

1865 он: Боол эзэмшигч Өмнөдийг Хойдууд нь ялсан 1861-1965 онуудын АНУ-ын иргэний дайн тус орны нутагт боол зөөн авчрахад нь төгсгөл тавьлаа.

Иргэний дайны явцад ерөнхийлөгч Линкольн хэд хэдэн хувьсгалч ардчилсан шинэчлэлийг явуулж чадсан билээ. Тэрээр 1862 оны зургадугаар сарын 19-нд боолчлолыг халсан хуулийг батлаад,1863 оны  нэгдүгээр сарын 1-нд Тусгаар тогтнолын тунхгийг гаргасан бөгөөд тэнд Холбооны армид хандан боолчуудыг чөлөөлөхийг уриалсан байлаа.

Гэхдээ Тунхгийн үйлчилгээ дайн дуустал зохих үр дүнг өгсөнгүй. Учир нь тунхаглал  Үндсэн хуулийн хүчин чадалтай юу гэдэг асуудал нь Хойд ба Өмнөдийн дайнаар маргаантай байсан юм.

АНУ-ын Үндсэн хуулийн 13 дахь засвараар улсын бүх нутаг дэвсгэрт боолчлолыг халсан нь боолын наймаанд том цохилт болсон байлаа. Тэр засварыг АНУ-ын мужуудын дөрөвний гурав нь баталгаажуулан АНУ-д боолчлол болон өөр ямар нэгэн заавал шахан тулгасан хэлбэрийн ажил байж болохгүй гэж мэдэгдсэн байжээ.

Гэхдээ боолын наймаа XIX  зууны сүүлч хүртэл Америк тивд үргэлжилж байсан юм. Боолчлолыг Кубад 1886 онд, Бразилид 1888 онд халжээ. Боолчлолыг бүрэн хориглосон Конвенцийг Үндэстний лиг зөвхөн 1926 онд л баталсан байв.
Жан Мари Шове агуйн зургийн ер бусын галарейг олжээ

Шовегийн агуйн сүг зураг

1994 он: Спелеологч Жан Мари Шове хоёр туслахынхаа хамт Францын Ардеш мужийн  Пон-д"Арк хавцлыг судалж яваад агуйн уран зургийн галарейг 1994 оны энэ өдөр илрүүлсэн байна. Агуйн хананд чийдэн тусгаад тэд арслан зааны зургийг олж харав. Эрдэмтэд нийтдээ 300 гаруй амьтны сүг зургийг олжээ. Тэнд арслан, хирс, морьд… зурагдсан байлаа.

Францын зүүн өмнөд нутагт иймэрхүү сүг зурагтай олон агуй байдаг. Тэдний нэг нь ч Шовегийн агуйн зургийг хэмжээгээрээ, хадгалагдсан үлдсэнээрээ эцэст нь ур чадвараар гүйцэхгүй. Тэдний заримын нас нь 30-33 мянган жил.

Өмнө нь агуйн зургийг хэд хэдэн шат болгон үзэж ур чадвар нь хожим гарч ирсэн гэж байлаа. Агуйн сүг зураг ур чадварын өндөр төвшиндөө хүртэл нэг биш мянган жилийг туулжээ гэж байсан юм. Тэр онол таамгийг Шовегийн олдвор бут ниргэв. Шовегийн агуйг сайтар судласан археологч Жан Клотт бидний элэнц хуланцыг Европт орж ирэхээсээ өмнө зураг зурж сурсан гэж мэдэгдсэн байв. Анхны хүмүүс Европт 35 000 жилийн өмнө орж иржээ.

Ш.Самбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж