Европт орж байгаа цас нислэгүүдийг саатууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.19-нд нийтлэгдсэн

Европт орж байгаа цас нислэгүүдийг саатууллаа

Схипсхол нисэх буудлын цасыг цэвэрлэж байгаа нь. Фото: AFP     

Бямба гаригт унасан ихээхэн цас Их Британи, Франц, Германы нисэхийн тээврийн ажиллагааг тасалдууллаа.  Bloomberg мэдээлснээр Лондоны Хитроу ба Гэтвик нисэх буудлуудаас бүх нислэгийг бараг бүтэн өдрөөр хойшлуулсан байв.

Амстердамын Схипсхол нисэх буудлын онгоц хөөрөх зургаан зурвасны хоёрыг нь л ашиглаж байна. Германы Франкфуртын нисэх буудал бямба гаригийн өглөө 129 нислэгийг хойшлуулжээ. Өмнөх өдөр нь 1400 нислэгийн 560 нь хойшлогдсон байв. Берлин хотод ч нислэгүүд хойшлогдсон байлаа.

Энэ их цас нислэгээс гадна төмөр замын тээвэрт нөлөөлжээ. Австрид замыг солигч нь хөлдсөн учир гэлт тэрэгний хөдөлгөөн зогссон байв. Нидерландад мөсжилтөөс хоёр хонгил хаагджээ. Францын замуудад аюулын “улбар шар” төвшинг зарлаад байна.
 

Ш.Самбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж