АНУ-ын Конгресс баячуудын татварын хөнгөлтийг үлдээв

Хуучирсан мэдээ: 2010.12.19-нд нийтлэгдсэн

АНУ-ын Конгресс баячуудын татварын хөнгөлтийг үлдээв

 Конгрессийн хуралдаан. Фото: AFP     
    
АНУ-ын Конгресс өнгөрсөн пүрэв гаригт баян америкчуудын татварын хөнгөлөлтийг хадгалсан хуулийн төслийг баталсан тухай Agence France-Presse мэдээлжээ. Ерөнхийлөгч Барак Обаматай Бүгд найрамдах нам наймаалцсан баримтаар татварын уг хөнгөлөлтийг хоёр жилээр сунгасан байна.

Үүний зэрэгцээ 2012 оны эхэн хүртэл ажилгүйдэлд олгох нөхвөрийн өргөжүүлсэн системийг хадгалан үлдэх болов. Эдгээр баримтуудын төлөө 277 конгрессмен саналаа өгч 148 нь эсрэг байлаа. Конгрессийн санал хураалтын урд өдөр сенаторууд уг хуулиудыг олонхийн саналаар баталсан байв.

Дээрх хуулийн төслийг баталснаар Вашингтон 858 тэрбум ам.долларыг зарцуулахаар болж байгаа юм. Бүгд найрамдах намтай наймаалцах нь хүн амын бусад төвшний татварын хөнгөлөлтийг авч үлдэх цорын ганц зам байлаа гэж Обама онцолсон байв.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж