Цэргээ Афганаас татахын өмнө түр хугацаанд цэргийн хүчээ нэмэгдүүлэх Америкийн шинэ стратегид ерөнхийлөгчийн засаг захиргаа нарийн дүн шинжилгээ хийжээ. Обамагийн тайлангаас Associated Press агентлаг хэсэгчлэн дамжуулсан байв.
Талибуудын хяналт байдаг Кандагар, Гельменд мужуудад цэргийн хүч нэмэгдсэний улмаас "Талибан" нөлөөгөө ихээр алдсан мөн тэдний дэмжигчдийн тоо буурсан гэж Обама онцолсон байв. Гэсэн ч талибуудтай хийж байгаа тэмцэл “эмзэг бөгөөд эргэж магадгүй” учраас Афганы эвсэл олсон амжилтаа улам ахиулах ёстойг ерөнхийлөгч хэлжээ.
“Аль-Каида” бүлэглэлийн талаар тэр хэлэхдээ энэ террорист байгууллагын удирдлага Пакистанд бүгэж байгаа нь өмнөхийн адил таатай байх нь өнгөрсөн гээд алан хядагчдын лидерүүд АНУ ба Пакистаны тусгай албадын байнгын шахалтад байгааг тэмдэглэв. “Аль-Каида” бол АНУ-ын тэмцлийн гол бай гэдгийг тэр бас сануулжээ. Ерөнхийлөгч 2011 оны долдугаар сараас эхлэн цэргээ Афганаас татаж эхэлнэ гэсэн хугацаагаа бататган хэлсэн байв. Илтгэлийн ихэнх “нууц” зэрэглэлд тэмдэглэгдэн өндөр тушаалтнуудын дунд тараагдах ажээ. Пүрэв гаригийн орой хэвлэлд тавигдсан илтгэлийн хэсгүүддээ Обама тайлбар өгсөн байлаа.