Ангела Меркель Афганистанд гэнэтхэн очив

Хуучирсан мэдээ: 2010.12.19-нд нийтлэгдсэн

Ангела Меркель Афганистанд гэнэтхэн очив

Ангела Меркель. Фото: AFP    

 Германы канцлер Ангела Меркель арванхоёрдугаар сарын 18-нд Афганистанд зарлалгүйгээр гэнэтхэн хүрч иржээ. Меркелийг Батлан хамгаалахын сайд, цэргийн командлагч хоёр дагалдан явсан байна.

Германы төлөөлөгчид 18-ны өглөө Кундуз дахь цэргийн баазад ирж, тэнд алба хааж байгаа Германы цэргийнхэнтэй уулзжээ. Меркелийн цаашдын төлөвлөгөөний талаар айлчлалын мэдээнд өгүүлсэнгүй.

Одоо Афганистанд Германы 4700 цэргийн албан хаагч байгаа ба тэднээс ирэх жилийн сүүлчээр хэсэгчлэн гаргаж эхэлнэ. Нэгдүгээр сард Афганистан байгаа цэргийн асуудлаар парламентын хэлэлцүүлэг хийгдэх юм. Афганистанд нийтдээ 40 герман цэрэг амиа алдаад байгаа билээ.

Ш.Самбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж