Киргизийн парламент спикертай болов

Хуучирсан мэдээ: 2010.12.19-нд нийтлэгдсэн

Киргизийн парламент спикертай болов

Ахматбек Кельдибеков. Фото: akipress.org     

Киргизийн парламент өнгөрсөн баасан гаригт парламентын даргаа сонгожээ. Тэр тушаалыг шинэ эвсэлд орсон "Ата Журт" ("Эх орон") намын Ахматбек Кельдибеков авчээ.

Түүний төлөө хуралдаанд байсан 116 депутатын 101 нь санал өгсөн байв. Өмнө мэдээлж байснаар "Ата Журт" нам спикерийг авч, Бүгд найрамдах нам ерөнхий сайдын орлогчыг, Киргизийн социал демократууд Засгийн газрын тэргүүнийг авна гэсэн шинэ эвслийн тохиролцоо байжээ.

Энэ эвслээс ерөнхийлөгч Курманбек Бакиевыг унагасны дараа түр Засгийн газарт социал демократууд орж бусад нам нь сөрөг хүчин байв. Киргизийн парламент бараг хагас жил ажиллаагүй бөгөөд энэ үеэр түр Засгийн газрын зарлигаар л бүх ажил хэрэг явж байжээ.

Алмаз Атамбаев. Фото: AFP  

 
Киргизийн шинэ парламент спикерээ сонгосны дараа Засгийн газраа бүрдүүлсэн байна. Киргизийн социал демократ намын тэргүүн Алмаз Атамбаевыг ерөнхий сайдаар томилжээ. Тэрээр өмнө нь түр Засгийн газрын нэгдүгээр орлогч байсан юм. Ерөнхий сайдын орлогчоор Бүгд найрамдах намын тэргүүн бизнесмен Омурбек Бабанов сонгогдсон байна.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж