Б.Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.18-нд нийтлэгдсэн

Б.Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Чиндао хотноо 100 мянган ам.долларын шагналын сантай олон улсын гран-при тэмцээний -100 кг-д зодоглосон Б.Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ. Эхний хоёр тойргийн барилдаанд хийлж, улмаар нутаг нэгт Н.Түвшинбаярыг вазари үнэлгээгээр ялж, хүрэл медалийн болзол хангасан тэрбээр мөнгөн медалийн төлөө Японы тамирчин Рюүносүкэ Хагаг эхний минутад цэвэр ялснаар аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болжээ. Харамсалтай нь, финалын барилдаанд Б.Тэмүүлэн ОХУ-ын жүдоч Сергей Самойловичид вазари үнэлгээгээр ялагдсанаар медалийн өнгөө хувиргаж чадсангүй.

Өчигдөр, өнөөдөр хоёр өдөр болж өнгөрсөн Хятадын гран-при тэмцээний сүүлийн өдөр манай тамирчдаас 90 кг-д С.Батбаяр, Э.Энхбат, -100 кг-д Б.Тэмүүлэн, Н.Түвшинбаяр, +100 кг-д Х.Мөнхбаатар, эмэгтэйчүүдийн -78 кг-д П.Лхамдэгд нар зодоглосон боловч Б.Тэмүүлэнгээс бусад жүдочид маань тойргийн барилдаанд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм. Харин өчигдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар алт, 66 кг-д Б.Хишигбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Уранцэцэг нар хүрэл медаль хүртжээ. Ингэснээр Монголын жүдочид Чиндаогийн гран-при тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр нийт 31 орноос тавдугаар байрт бичигдлээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж