Хуучирсан мэдээ: 2010.12.18-нд нийтлэгдсэн

Ricky Martin номоо гаргана

Испанийн поп од Ricky
Martin өөрийн намтраар
ном бичиж байгаа тухайгаа албан ёсоор мэдээлжээ. Энэхүү номоо “
Me хэмээн нэрлэсэн
бөгөөд ном бичих болсон хамгийн том шалтгаан нь энэ оны ихээр гей гэдгээ
зарласантай холбоотой аж.

Тэрбээр “Би олон жилийн хугацаанд өөрийн бэлгийн чиг
хандлагыг нууж амьдарсан. Харин энэ онд би гей гэдгээ олон нийтэд зарласан. Энэ
үнэхээр амар байгаагүй. Энэ бүхний дараа хүмүүсийн хандлага нэлээд өөрчлөгдсөн.
Тэдэнд би өөрийгөө илүү сайн ойлгуулахын тулд энэхүү номоо бичихээр шийдсэн юм”
хэмээн ярьжээ. Түүний ном ирэх арваннэгдүгээр сарын 2-нд нээлтээ хийх ба Испани
хэл дээр хэвлэгдэх хувилбар нь мөн өдөр худалдаанд гарах аж.

Н.Наран

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж