“Bulgari”
загварын ордон нэрт загвар зохион бүтээгч Matthew Williamson-той гэрээ хийн ажиллаж эхэлсэн байна. Түүний хамгийн анхны цүнхний
коллекци худалдаанд гарахад бэлэн болжээ. Энэхүү коллекцид багтсан цүнхнүүд нь
хурц тод өнгөтэй ба геометрийн элдэв дүрстэйн дээр Bulgari-ийн үнэт
эдлэлээр чимэглэсэн байна.
Коллекцийг бүтнээр нь ирэх есдүгээр сард зохиогдох Миланы
загварын долоо хоногт дэлгэн харуулах аж.
Харин зар сурталчилгааны нүүр царайгаар нь Холливуудын
үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Julianne Moore тодорсон байна.
Н.Наран