Түргэн тусламжийг цаг алдалгүй хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.18-нд нийтлэгдсэн

Түргэн тусламжийг цаг алдалгүй хүргэнэ

Хүн ам, орон сууцны тооллогын урьдчилсан дүнгээр нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болоод байгаа Баянзүрх дүүрэгт түргэн тусламжийн үйлчилгээний салбар өчигдөр үүдээ нээлээ. Тус салбар нь зургаан авто машинтай зургаан жолооч, мөн түргэн тусламж үзүүлэх зургаан эмчтэйгээр байгуулагдаж байна.
Ирэх онд Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийг ийм төвтэй болгох аж. 2012 он гэхэд дүүрэг бүр 6-10 машинтай түргэн тусламжийн төвтэй болох юм байна.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар баталсан “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах ажлыг хийх юм. Энэ хүрээнд ирэх онд түргэн туламжийн автопаркийг шинэчлэхээр 1.2 тэрбум төгрөг төсөвлөж,  энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж нэмж баталсан 2.8 тэрбум төгрөг гээд ирэх жил хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахад нийт дөрөв орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж