Цасан болон шороон шуургатай

Хуучирсан мэдээ: 2010.12.18-нд нийтлэгдсэн

Цасан болон шороон шуургатай

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан урьдчилсан мэдээгээр энэ сарын 20-ноос хүйтний эрч чангаран зарим аймгуудад цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна. Тодруулбал, 20-нд баруун, болон төвийн нутгийн зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун зүгийн нутгийн зарим газраар цас орох юм байна. Энэ үеэр салхи баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр, 21-нд ихэнх нутгаар , 22, 23-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах ажээ. Ингэхдээ 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 27-32 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн байх гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж