“Оргилуун он жилүүд” тоглолт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.18-нд нийтлэгдсэн

“Оргилуун он жилүүд” тоглолт боллоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын гавьяат жүжигчин А.Бүтэд “Оргилуун он жилүүд” нэртэй бие даасан тоглолтоо өчигдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хийлээ. Тэрбээр уран бүтээл туурвисныхаа 50 жилийн ойд зориулж энэхүү тайлан тоглолтоо хийж байгаа нь энэ юм. Тус тоглолтод Ардын жүжигчин Х.Уртнасан, Д.Жаргалсайхан, Б.Жавзандулам, гавьяат жүжигчин М.Найдалмаа, А.Дашпэлжээ нараас гадна түүний хайртай шавь Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ш.Наранчимэг, “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх, дуучин Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин О.Хүрэлбаатар, “Voice” хамтлаг, П.Өнөржаргал нар оролцлоо.  Мөн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын яруу тунгалаг симфони найрал хөгжимчид, урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү нар оролцов.

    М.Урин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж