“Учиртай гурван толгой” дахин тайзнаа тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.12.18-нд нийтлэгдсэн

“Учиртай гурван толгой” дахин тайзнаа тоглоно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг маргааш дахин тайзнаа тоглох гэж байна.

    Энэ удаагийн “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрд буюу Юндэнд Э.Амартүвшин, Нансалмаад соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Хоролмаа гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Балганд Ч.Чинзориг, Худалдаачинд соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр, уртын дууч соёлын тэргүүний ажилтан Б.Батболд, морин хуурч соёлын тэргүүний ажилтан Ц.Мөнхболд, бүүвэй Ц.Ариунаа, ард өвгөн соёлын тэргүүний ажилтан А.Сайнбаяр, замын тосуул соёлын тэргүүний ажилтан Ц.Доржсүрэн, Р.Батболд, согтуу ноён Б.Алтанхуяг, Балганы дагуул Э.Бумхүү, Г.Шижирболд, Б.Алтанхуяг, соёлын тэргүүний ажилтан Ц.Доржсүрэн, хатад Б.Одонтунгалаг, соёлын тэргүүний ажилтан н.Чулуунгэрэл, Юндэнгийн дагуул соёлын тэргүүний ажилтан Т.Баярсайхан, М.Даваадорж нар тоглоно. Харин симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдах юм.

    М.Урин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж