Хуучирсан мэдээ: 2010.12.18-нд нийтлэгдсэн

Монголчууд осолджээ

Улаан-Үд хотын Ботаникийн гудамжаар явж байсан манай иргэдийн “Тоёота”  маркийн автомашин  хальтиргааны улмаас энэ сарын 15-ны өдөр өөр машинтай мөргөлдсөн байна. Осолд орсон хүмүүсийн нэр, хүйсийг зарлаагүй ч машинд явсан гурван хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. Эх сурвалжийн мэдээллээр осолд өртсөн монголчуудын нэг нь Сүхбаатар дүүргийн харьяат 38 настай Н.Чулуунбаатар гэнэ. Тэд одоогоор  Улаан-Үдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд 48 цаг ухаангүй байсан аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж