газрын худалдан авах ажиллагааны анхдугаар форум энэ сарын 16-нд Монгол
Улсын Сангийн яам, “Мерси кор” олон улсын байгууллагуудын
дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа. Анхдугаар форумаар Засгийн газрын худалдан авах ажиллагааны үнэ цэнэ, түүний талаар олон нийтэд зөв чиг ойлгот бий болгох талаар нээлттэй хэлэлцүүлж, санал солилцсон юм.
Форумд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Монгол улсын Сангийн яам, Төрийн өмчийн хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Авлигатай тэмцэх газрын мэргэжилтэн мөн эрдэмтэн судлаачид илтгэл тавьсан бөгөөд хөтөлбөрийн эцэст тавьсан илтгэлийн дагуу оролцогчид идэвхтэй санал шүүмжлэл өрнүүлсөн байна.
Мөн форумын үеэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, олон улсын донор байгууллагуудын манай улсад хэрэгжүүлж буй төслүүдийн худалдан авах ажиллагааны ололт ба дутагдалтай тал дээр нээлттэй санал солилцсон юм.
Цаашид тус арга хэмжээг уламжлал болгон явуулахаар зохион байгуулагчид санал нэгдлээ.