Мексик хар тамхины эсрэг тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Мексик хар тамхины эсрэг тэмцэж байна

Мексикийн Ерөнхийлөгч Фелип Калдероныг дөрвөн жилийн өмнө үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш мансууруулах бодистой холбоотой эмх замбараагүй байдал, хүчирхийллээс үүдэн 30,000 гаруй хүн амиа алдлаа гэж Мексикийн засгийн газраас мэдэгдэв. 2009 оноос амиа алдагсдын тоо огцом нэмэгдэж, 2010 он гарсаар 12,500 хүн алагдаад байгаа ажээ. Мексикийн ерөнхий поркурор хэлэхдээ хэдий амиа алдагсдын тоо нэмэгдэж байгаа нь харамсалтай ч, улсын аюулаас хамгаалах газар мансууруулах бодисны бүлэгтэй амжилттай тэмцэж байгааг харуулж байна гэжээ.

Ерөнхийлөгч Калдерон мянга мянган цэргийг мансууруулах бодисны бүлгүүдтэй тэмцэхээр илгээгээд байна. Засгийн газар их хэмжээний зэвсэг болон мансууруулах бодисыг хураан авч, эрэн сурвалжлагдаж байсан онц ноцтой 24 мансууруулах бодис худалдаалагчдын 10-ыг нь баривчилсан тухай ерөнхий прокурор Артуро Чавез мэдэгдэв. Амиа алдагсдын дийлэнх нь АНУ-д хууль бус бараа нэвтрэх зам болон газар нутгийн тэмцлээс үүдэн алагджээ. Ялангуяа хойд хилийн дагуух мужуудаар хүмүүс ихээр амь үрэгдэж байгаа юм.

Харин ноён Калдероны бодлогыг хэсэг шүүмжлэгчид кокайн болон бусад мансууруулах бодисыг худалдаалах замыг хаалгүй, зөвхөн хүчирхийллийг дэвэргэж байна хэмээн шүүмжилж байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж