
Энэ жилийн наадмыг Д.Пүрэвсүрэн, Х.Ундраа, Г.Уранцэцэг, О.Уянга, Ч.Уранбилэг нарын топ моделиуд чимэв. Топ модель Ч.Туяацэцэг харин энэ жилийн наадамд харагдсангүй. Солонгост суралцаж байгаа “Азийн хатан хаан” Г.Оюунгэрэлийг энэ жилийн топ моделийн төлөө дахин өрсөлдөнө хэмээж байсан ч бас л “Гоёл”-ын тайзнаа гарч ирсэнгүй.
Ямартай ч яг энэ мөчид “Гоёл-2011” наадмын шилдгүүдийг тодруулах шалгаруулалт “Соёлын төв өргөө”-нд эхлэх гэж байна. Тэгэхээр хэдхэн цагийн дараа Монголын загварын хүрээний шилдгүүд тодрох болно.
Б.Энх