АНУ-ын тамхи үйлдвэрлэгч Лориллард компани 152 сая ам.долларын нөхөн төлбөрийг тамхи татсаны улмаас уушигны хорт хавдраар нас барсан эмэгтэйн гэр бүлд төлж байна. Шүүх арванхоёрдугаар сарын 16-нд тамхи үйлдвэрлэгч компанийг 81 сая ам.доллараар торгосон. Учир нь уг компани нас барсан эмэгтэй Мэри Ивансын ганц хүүд 21 сая ам.доллар, бусад төрөл төрөгсдөд 50 сая ам.долларын төлбөр төлсөн гэжээ. Ингээд Лориллард нийт 152 сая ам.долларыг төллөө. Лориллард 40 гаруй жилийн өмнө Массачутес мужийн оршин суугчдын дунд хувьцаа тарааж, тэр тусмаа хүүхдүүдэд үнэгүй тамхи түгээж байсан ажээ. Тэр үед есөн настай байсан Мэри тамхийг чихрээр солихийн тулд бусад хүүхдүүдийн хамт тамхины түгээлт ирэхийг тэсэн ядан хүлээж байсан видео бичлэг хэд хэдэн гэрчээр батлагдсан байна. Улмаар Мэри 13 настайгаасаа эхлэн тамхи татаж эхэлсэн бөгөөд 37 настайдаа зүрхний шигдээс өвчин тусч 54 насандаа уушигний хорт хавдраар нас баржээ.
Н.Тунгалаг