Ларри Кинг сүүлчийн телешоугаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Ларри Кинг сүүлчийн телешоугаа хийлээ

Магадгүй дэлхийн хамгийн алдартай телевизийн хөтлөгч Ларри Кинг өчигдөр хамгийн сүүлийн телешоугаа СNN сувгаар хийлээ. Тэрбээр 53 жилийн турш ойролцоогоор 50 мянган ярилцлага хийсэн бөгөөд СNN суваг 25 жилийн турш түүний ярилцлагыг нэвтрүүлсэн байна. Л.Кинг ярилцлагадаа Марлон Брандо Владимир Путин Элизабет Тейлор болон Жорж Буш зэрэг нэр хүндтэй хүмүүсийг урьж байсан юм. Л.Кинг Нью Йорк Таймс сонинд өгсөн ярилцлагадаа одоо үед телевизээр ярилцлага хийж байгаа хөтлөгчдийг харахаар өөрөөсөө ярицлага авч байгаа юм шиг санагддаг. Миний хувьд зочин хамгийн түрүүний байранд тавигдах ёстой гэжээ. Түүнчлэн тэрээр олон тооны сэтгэл хөдөлгөсөн ярилцлага хийж байсан бөгөөд зарим үед шууд эфирт уйлж байснаа дурссан юм. Түүний шоуг Пирс Морган хөтлөх бөгөөд энэ нь арай өөр хэлбэрийн шоу болох гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж