НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Чад улсад зургаан сарын хугацаанд үүрэг гүйцэтгэсэн цэнхэр дуулгатнууд эх орондоо ирнэ. Тодруулбал, өнөөдөр 21.00 цагаас “Чингис хаан” нисэх буудалд тэд газардах юм байна. Энхийг сахиулагчид өчигдөр эх орондоо ирэх байсан боловч тодорхойгүй шалтгаанаар нислэг нь хойшлогдоод байсан юм. Энэ удаагийн цэргийн багийн бүрэлдэхүүн хамгийн олон буюу 262 хүний бүрэлдэхүүнтэйгээр Чад улсад үүрэг гүйцэтгэжээ.
П.Наран