Оны шилдгүүдийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Оны шилдгүүдийг тодруулна

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн Захирагчийн Ажлын Албатай хамтран худалдааны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан “Худалдаа, үйлчилгээний салбарын шилдэг байгууллага, хувь хүмүүс”-ийг тодруулах арга хэмжээ маргааш Танхимын үзэсгэлэнгийн их танхимд болно. Энэхүү арга хэмжээнд оролцож тухайн ондоо шилэгээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийг ирэх оны 10 сард Сингапурт болох Ази, Номхон далайн жижиглэн худалдаа эрхлэгчдийн нийгэмлэгүүдийн холбооноос зохион байгуулдаг бүс нутгийн шалгаруулалтад тодорхойлох аж. Ингэснээр Монголын бизнес эрхлэгчид үндэсний хэмжээнд төдийгүй бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх, туршлага судлах, гадаад зах зээлд гарах боломжтой болох юм. Энэ оны  худалдаа, үйлчилгээний салбарын шилдэг байгууллага, хувь хүмүүсээр доорхи нэр бүхий албан байгууллага болон хувь хүнийг маргааш шагнаж урамшуулахаар болжээ.  

-Шилдэг хүнсний дэлгүүрээр  Боса Импекс ХХК-ны Candy shop,  МТ маркет ХХК-ны МТ Маркет сүлжээ дэлгүүр, Хөх суль ХХК-ны Хульж хүнсний дэлгүүр

-Шилдэг барааны дэлгүүрээр Ханбүргэдэй ХХК-ны Ханбүргэдэй дэлгүүр, Зиг Заг ХХК-ны Доктор авто сүлжээ  
                                                                                                                      -Шилдэг  сүлжээ, түргэн хоолны газраар Сэрж интернашнл ХХК-ны Милая,  
                         
-Шилдэг ресторан, кафегаар Бест Ийст ХХК-ны Wendy bakery сүлжээ,

-Шилдэг супермаркетаар   СЭЭКЛ ХХК-ны Оргил супермаркет шалгарсан байна.     
-Шилдэг хайпермаркетаар  Скай трейдинг ХХК-ны Скай хайпермаркет,

-Шилдэг худалдааны төвөөр “Хүчит шонхор” ХХК-ны Шонхор худалдааны төв тус тус шалгарчээ. Харин Гран при шагналын эзнээр  Номин холдинг ХХК компани шалгарсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж