Нийтийн тээврийн үйлчилгээг туршиж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үйлчилгээг туршиж байна

Сүхбаатар аймагт өнгөрсөн 11 дүгээр сард нийтийн тээвэр үйлчилж эхэлсэн ч сар гаруйн дараа зогсолт хийсэн билээ. Харин энэ сарын 6-ны өдрөөс эхлэн дахин иргэдэд хүрч байга нийтийн тээврийн үйлчилгээг хоёр сарын турш туршилтын журмаар явуулж, иргэдэд хэр хэрэгцээтэй эсэхийг нь судалж байна.

Баруун-Урт сумын төвийн таван чиглэлд үйлчилгээ үзүүлж байгаа микро автобусны жолооч нар компани  байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар зорчигчид тэр бүр үйлчлүүлэх нь хомс байгаа юм. Гэхдээ эхний ээлжийн алдагдлыг тооцохгүй амжилтанд хүрч өдгөө томоохон бизнесийн байгууллага болон өргөжсөн бусад компаниудын жишгийг дагаж хэсэг хугацаанд иргэддээ үйлчлэх үүрэг хүлээлээ. Үүний дараа зорчигчдын хэрэгцээ шаардлага нэмэгдвэл бага оврын автобус явуулах бодлогыг ч барьж байгаа гэдгээ тус аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр хэллээ.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж