Эрүүл мэндийн сайд шинэ эмнэлгийн нээлтэнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайд шинэ эмнэлгийн нээлтэнд оролцоно

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өнөөдөр Сүхбаатар аймагт ирж байна. Тэрээр орон нутагт ирсэн даруйдаа аймгийн нэгдсэн эмнэлгээр зочлох бөгөөд маргааш болох “Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” зөвлөгөөнд оролцоно. Мөн тус аймагт баригдсан 60 ортой шинэ  халдвартын эмнэлгийн нээлтэнд оролцоно. Дээрх зөвлөгөөний үеэр нийслэлээс ирсэн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн иргэдэд үйлчилж байна. Монгол улсын хүний гавъяат эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Бүлтэн, Анагаах ухааны доктор Б.Энхжаргал, Анагаах ухааны магистр Э.Баясгалан, Б.Нарангарав  зэрэг нийслэлийн эмнэлгүүдийн тэргүүлэх зэрэгтэй эмч нараас гадна аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, тасгийн эрхлэгч нар хамтран үйлчилж байна.

Д.Улаанаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж