Сумдын ажилд хяналт шинжилгээ үнэлгээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Сумдын ажилд хяналт шинжилгээ үнэлгээ хийлээ

Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан хяналт шинжилгээ үнэлгээний ажлын хэсэг Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Дадал, Баян-Адарга, Норовлин, Баян-Адарга, Батноров сум, Бэрх тосгонд ажиллаж, хяналт шинжилгээ үнэлгээ хийхэд эдгээр сум тосгоны ажил 77,6-90 хувьтай дүгнэгдэж “хангалттай” үнэлгээ авсан байна.

Хойд бүсийн сумдад хийсэн дүнгийн талаар Засаг даргын зөвлөлийн хуралд мэдээлэл хийж, зарим асуудлуудыг шийдвэрлүүлэв. Үүнд: Өмнөдэлгэр суманд цагдаатай болгох, хууль бус алт олборлогчдын талаар групп гаргаж ажиллуулах, Бархын голын гүүрийг “Харгуй” компани газар дээр нь ойрын үед очиж судалгаа хийх, Батширээтийн номын сан музейг хуучин цэцэрлэгийн байранд засвар хийж оруулах, Биндэрийн соёлын төвийн халаалтын асуудлыг аймгийн ИТХ-д асуудал оруулж сургуулийн халаалтын тогоог балансаас балансад шилжүүлэх арга хэмжээ авах, Баянадрага сумын ахмадын амралт сувиллын байрны тохижилтод ирэх онд Их хурлын гишүүдийн багцаас хөрөнгө хуваарилах, Норовлинд хадлангийн салаа байгуулахад 42 сая төгрөгийн техникийг 3 жилийн хугацаатай зээлээр олгох, Норовлин сумын киномеханикч Данзанпүрэвийг төрийн шагналд тодорхойлох, Батноровын 2 багт вакцинжуулалт яаралтай хийлгэх, Бэрхийн төсөвт газруудыг усны тоолуураар хангах асуудлыг “Хэнтий- Ус” компанитай хамтарч шийдвэрлэх, Бэрхийн сургуулийн бохирын системд засвар хийлгэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж