Энэ сарын 16-нд Хэнтий аймгийн засаг дарга аймгийнхаа нийт боловсрол, соёлын байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцлоо. Энэ үеэр байгууллага бүр өөрсдийн тулгамдсан асуудлын талаар ярьсан бөгөөд үүнээс нэн түрүүнд шийдвэрлэвэл зохих Биндэр сумын соёлын төвийн халаалтын шугам сүлжээг шинэчлэх болон Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор сургуулийн дотуур байрны халаалтын шугамыг засварлахад шаардагдах 5,5 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ.
И.Байгалмаа