Москвагийн гудамжинд жиптэй залуу 16 машиныг мєргєж танхайрчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Москвагийн гудамжинд жиптэй залуу 16 машиныг мєргєж танхайрчээ

Москва
хотын тєвд орших Садовое кольцо хэмээх тойрогт мєнгєлєг єнгийн Hyundai
Terracan машин унасан нэгэн эр томоохон vймээн дэгдээгээд авчээ. Тэрбээр
Сухаревскийн талбайгаас эхлэн машинуудыг мєргєж эхлэн улмаар Садовийн
тойрогт орон Toyota Camry, Kia, Ford, Toyota Corolla, Infiniti FX35
маркын нийт 16 автомашиныг мєргєж эвдэлсэн байна. Єєрийн ухаангvй мэт
vйлдэл хийсэн балмад жолоочийг цагдаагийн ажилтнууд болон мєргvvлсэн
машины эзэд хамтарч байж баривчилсан бєгєєд тэрээр нилээд эсэргvvцэл
vзvvлсний эцэст гавлуулсан байна. 44 настай Олег Н. Перед гэгч энэ эр
Москвагийн оршин суугч юм байна. Олег Н. Перед 12 настай хvvгээ
сургуульд нь хvргэж єгєхєєр эхнэр Татьянагийнхаа гэрээр ороод гарсныхаа
дараагаар энэ хэргийг vйлдсэн бєгєєд болсон явдлаас хоёр цагийн ємнє ээж
рvvгээ ярин "Ийм юм байж болно гэж vv, би итгэж чадахгvй нь" гэж хэлсэн
хэмээн Олегийн ээж Светлана Константиновна хэлжээ. Олег юуны учир ийм
хэрэг мандуулсан нь хараахан тодорхойгvй байгаа ба ээжтэйгээ ярихдаа
хоолойных нь єнгє хэвийн, эрvvл байдалтай байсан гэж ээж нь хэлж байгаа
аж. Тэрээр архи тун ховор хэрэглэдгээс гадна архи уусан тохиолдолд ямар
нэгэн хэл ам таталдаггvй нэгэн гэнэ. Найруулагчийн мэргэжлээр суралцаж,
одоо зураглаачийн ажил эрхэлдэг Олегийн ээж "Хvv маань vнэхээр гэнэн,
бас их бvтээлч сэтгэлгээтэй хvн. Тvvнд сэтгэлд нь нєлєєлєх ямар нэгэн юм
тохиолдсон байх гэж би бодож байна" гэсэн байна. Олегийг ямар нэгэн
мансууруулах тєрлийн бодис хэрэглэсэн эсэхийг нь шалгахаар vзлэгт оруулж
байгаа ажээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж