Галт суманд таван мянга гаруй хүн оршин суудаг. Сургуулиас өмнөх насны 680 гаруй хүүхэд байдаг хэдий ч одоогоор тэдний 150 нь цэцэрлэгт хамрагддаг гэнэ. Цэцэрлэгийн барилга хэт хуучирснаас нэмж хүүхэд авах боломжгүй болжээ.
Дусаал байнга гоождог, дээрээсээ цантдаг, суурь нь цууралттай учраас дулаан их алддаг, шал нь өгөршсөн, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнд орчинд хүмүүжиж байна. 2010 он гарснаас хойш тус суманд халдварт шар өвчний 88 тохиолдол бүртгэгдсэний 30 нь цэцэрлэгийн хүүхэд байгаа бөгөөд голомт нь хуучирсан барилгаас болсон гэсэн дүгнэлт гарчээ. Нэг жилийн өмнө хуучин байрыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг аймгийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан аж.