Бүсийн сургуулиудын сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Бүсийн сургуулиудын сургалт боллоо

Хөвсгөл аймгийн Түнэл суманд Чандмань бүсийн сургуулиудын “Багшийн хөгжил-хамтын ажиллагаа” сэдэвт сургалтыг Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулиас зохион байгууллаа.

Тус сургалтанд Алаг-эрдэнэ, Хатгал, Цагаан-үүр,Чандмань-Өндөр, Түнэл,Эрдмийн далай цогцолбор сургуулийн захирал, менежер, багш нарын 70 гаруй төлөөлөгч оролцлоо. Сургалтаар сургууль тус бүр сургуулийн бодлого, төлөвлөлт, стандарт, давуу болон сул тал, зөвлөгөө төсөл хөтөлбөр, гарын доорхи материалаар бааз бүрдүүлэх, багшийг чадваржуулах, цаашид яаж хөгжүүлэх, массын сургалтын чанарыг яаж ахиулах, эрүүл мэндийг дэмжих сургууль яаж ажиллах талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж