Хөвсгөл, Баянхонгорынхон хэрэглээгээ хэтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Хөвсгөл, Баянхонгорынхон хэрэглээгээ хэтрүүлжээ

Энэ оны эхний 11 сарын байдлаар Төвийн эрчим хүчний системийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал 16.4 хувь болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг нэгжээр буурсан байна. Төвийн бүсийн цахилгаан дулааны сүлжээ ТӨХК цахилгаан дамжуулалтын алдагдлыг өмнөх оны мөн үеэс 0.1 нэгжээр, төлөвлөсөн хэмжээнээс 0.3 нэгжээр тус тус бууруулж ажиллажээ. Цахилгаан түгээлтийн алдагдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзэхэд нийт зургаан компанийн дүнгээр 0.9 нэгжээр бууруулсан байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ 1.4 нэгжээр, "Баруун зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ 0.9 нэгжээр тус тус бууруулжээ. Харин "Хөвсгөл-Эрчим хүч" 2.9 нэгжээр, "Баянхонгор-Эрчим хүч" нэг нэгжээр тус тус хэтрүүлсэн байна.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж