Чуулган үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Чуулган үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас "Улаанбаатар хотод 5 дугаар дулааны цахилгаан станцыг барих ажлын хэрэгжилт болон нийслэлийн авто замын засвар, арчлалт, шинээр авто зам барих ажлын явц байдлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга"-ийн талаар хариу сонссоноор УИХ-ын баасан гаригийн үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулгадаа “Дараагийн цахилгаан станцийг хаана хэрхэн барих талаар мэргэжлийн судалгаа тооцоог хоёр сард хийж дуусна. Дулааны цахилгаан станцийг Багануурын уурхайд түшиглэн барих нь зүйтэй гэх санал, тооцоолол бий. Энэ жил эрдэс баялагын салбарт зарцуулах хөрөнгийн 80 гаруй хувийг шинээр эхлэх ажилд зориулж байна. Түүнчлэн төвийн бүсийн цахилгаан дамжуулах компани хувийн хэвлийнхэнтэй гэрээ хийж ажиллаж байгаа. 

Яамны зүгээс цахилгаан эрчим хүчний хангалтыг сайжруулахаар ажиллаж байна. Үүнд хамаарагдах төвлөрсөн цахилгаан станцад холбогдоогүй айл өрхүүдийг цахилгаанжуулахад нэг тэрбум дөрвөн зуун сая төгрөгийг төлөвлөөд байгаа.Тавдугаар цахилгаан станцийг барих талаар манай талаас шалтгаалахгүйгээр хойшилж буй зүйлүүд ч байна” гэв. Мөн авто замын талаар “шинээр барьж ашиглалтанд оруулсан зам дөрөв бий. Түүнчлэн одоогоор нийт шинээр зургаан замыг шинээр хийж байгаа. Засвар шинэчлэл хийж буй замууд хотод нилээдгүй” байгааг хэллээ. Гишүүд асуулгын хариулттай холбогдуулан асуулт тодруулга хийж байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж