Номын санг цахим хэлбэрт шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Номын санг цахим хэлбэрт шилжүүлнэ

Хөвсгөл аймгийн засаг дарга Д.Цэрэнжав нийтийн номын санг цахим хэлбэрт оруулах зорилгоор, архивын ажлыг цаасан дээр бус цахим хэлбэрт хүргэхээр иж бүрэн компьютьер гардууллаа.

 Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт номын сангийн үйлчилгээг “Цахим хөтөлбөрт шилжүүлэх төлөвлөгөө тусгагдсаны дагуу номын санд эхний ээлжинд 5 компьютер, 9 сая гаруй төгрөгийн үнэтэй номын сангийн цогц программын хамт орон нутгийн хөрнгө оруулалтаар авч өглөө.

Энэ программд шилжсэнээр уншигчид номоо катлогоор хайж, өөрийн хүссэн мэдээллээ дуртай сайтаас уншиж, сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авах боломж бүрдэж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж