Үндэсний бичиг соёлоо сурталчилж, бичиг соёлоо урлаг болгон хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор монгол бичгийн хэрэглээний орчин бүрдүүлж, иргэдийн мэдлэг, чадварын төвшинг нэмэгдүүлэх, тэдний бичгийн ур чадварыг дэмжих, албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг хаягаа монгол бичгээр бичиж хэвшихэд дэмжлэг болох зорилготой тус уралдаанд 40 гаруй иргэд бүтээлээ ирүүлжээ.
Уралдааны тэргүүн байрт сийлбэрч Тосонгийн үхрийн эврэн дээрх “Аяны жолоо” модон дээр монгол бичгийн хуучин уламжлалаар бичсэн ”Далай ээж” гэсэн хаяг тэргүүлж, Анхбаярын шилэн дээр шүрээр монгол бичгээр шигтгэж бичсэн “Хаан банк” гэсэн хаяг, Төмөрбулаг сумын ахлах сургуулийн багш Лхагвасүрэнгийн “SKY” телевизийн нэр хаягийг монгол бичгийн дармал үсгээр “SKY”гэсэн нэрийг “Цэнхэр тэнгэр” гэж орчуулан “телевиз” гэдэг үгийг “Олон нийтийн мэдээллийн алба” гэж бичсэн нь тус тус шалгарчээ.Тус уралдаанд олон шилдэг өвөрмөцөөр бичсэн бүтээлүүд ирсний дотор хадаасаар шигтгэн бичсэн монголын газрын зурган дотор ”Их монгол” гэж монгол бичгээр хадаасаар шигтгэн бичсэн нь олны сонирхолыг татаж байв. Уралдааныг оролцогчдыг байлган нээлттэй шалгаруулсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион явуулахаар болжээ.