Цахилгааны 63 сая төгрөгийн өрийг Засгийн газар төлнө

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Цахилгааны 63 сая төгрөгийн өрийг Засгийн газар төлнө

Ховд аймгийн баруун хилийн гурван сум Булган, Алтай, Үенчид Хятад улсаас цахилгаан дамжуулах шугам татаад хэдэн сарын нүүр үзжээ.

Гэтэл хэдхэн сар болоод цахилгаан тасалдсан шалтгаан нь эрчим хүч хэрэглэсний өр төлбөрийн асуудлаас үүдэлтэй аж. Хятад улсаас авч буй цахилгааны үнэ өртөг 1 квт нь 180 орчим төгрөг. Энэ нь харьцангуй өндөр үнэ юм. Өнгөрсөн хаврын дөрөвдүгээр сараас хойш харанхуй байсан дээрхи гурван сумын иргэд цахилгаантай болох найдварын гэрэл гялалзаж эхлэв бололтой. Хятад улсад төлөх ёстой цахилгааны үнэ 65.3 сая төгрөгийн өрийн 63.0 саяыг нь Засгийн газраас төлөхөөр шийдвэрлэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж