“Монгол төгрөг” сарын аян өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

“Монгол төгрөг” сарын аян өрнөж байна

Ховд аймагт “Монгол төгрөгөө зөв хэрэглэж сурцгаая” сарын аян өрнөж байна.

Монголбанкнаас зохион байгуулж буй энэхүү ажилд аймагт үйл ажиллагаа явуулдаг банкны салбаруудаас олон төрлийн ажил зохион байгуулж байгаа аж. Монгол төгрөгөө цэвэр нямбай, хайр хямгатай хэрэглэж сурах талаар аймгийн радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар сурталчилж байна.

Мөн иргэдээс ирж байгаа хуучирч муудсан төгрөгийг шинэ дэвсгэртээр солих, тэдэнд мөнгөний түрийвчээ зөв боловсон ашиглаж сурах талаар зөвлөгөө өгч байна. Банкны салбарууд, монгол төгрөгийн нууцлал болон бусад зүйлийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж