Ховд аймгийн төвийн орон сууц, эмнэлэг сургууль албан газруудыг дулаанаар хангадаг “Бадамлах дөл” дулааны станц 10 хоногийн нүүрсний нөөцтэй байна.
Нүүрс татдаг хүнд даацын машинуудын ажлын хөлсийг цаг тухай бүрд нь олгодоггүйгээс үүдэн нүүрсэнд явдаг жолооч нар луу унждаг байна. Үүнээс шалтгаалж тус станц гаднаа ганц хоногийн нүүрсний нөөцгүй гал алдах явдал олон удаа тохиолддог аж. Тус аймаг хэрэгцээний нүүрсээ зэргэлдээ Увс, Баян-Өлгий аймгаас талдаа 250-280 км давхиж байж татаж авч ирдэг нь байдлыг улам хүндрүүлдэг байна. Тиймээс энд нүүрсний үнэ өртөг бусад аймгуудаас харьцангуй өндөр байдаг. Аймгийн төвийн олон албан байгууллага хэрэглэсэн дулааныхаа үнийг цаг тухай бүрд нь өгдөггүйгээс болж нүүрс татсан машины хөлсийг өгч чадахгүй байгаа бэрхшээл учирдаг байна. Өдрөөс өдөрт хүйтний эрч чангарч Ховд хотын дулааны станцын дулаан өгөлт багассаар байна. Гэтэл дулааны “Бадамлах дөл” станцын удирдлагууд он гараад чадвал гурав дахь зуухаа ашиглалтад оруулна гэж байгаа нь хачирхалтай.