Ховд аймгийн замын цагдаагийн газраас “ Хамгаалах бүс” “Согтуу” зэрэг сарын аян өрнүүлэн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд өнгө үзэмжгүй илт хуучирч муудсан машинуудыг замын хөдөлгөөнд оруулахгүй байхыг анхааруулж ажиллав. Ийм машинууд олон байгаа ч жолооч нараас багагүй гомдол, санал хүсэлт гарсан байна.
Мөн “Хамгаалах бүс” аяны хүрээнд ихээхэн дутагдал илэрчээ. Жолооч нарын ихэнх нь хамгаалах бүсийг хэрэглэж сураагүй огт хамгаалах бүсгүй машинууд ч байсан байна. “Согтуу” арга хэмжээний үеэр согтуугаар авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч нар хэд хэд илэрчээ. Ялангуяа шөнө оройн цагаар ийм дутагдал цөөнгүй гардаг байна.