Ховд аймагт БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны Алтай аймгийн удирдлагууд ажлын айлчлал хийв.
Тэдний ажлын айлчлалын зорилго нь Хөшөөтийн нүүрсний уурхайгаас Хятад улс руу нүүрс гаргах боломж бий болсонтой холбоотойгоор Ташикен–Ярантын боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, авто байгууламжийг өргөсгөх явдал байв.
Төлөөлөгчид боомт болон замыг хөгжүүлэх төсөл зураг авч ирж танилцуулав. Тухайн төслийг хэрэгжүүлэхэд тус боомтын ачаа бараа нэвтрүүлэх чадвар хоёр дахин нэмэгдэх аж. Боомт болон замын байгууламжийг өргөжүүлэх төсөл нь хоёр талын харилцаанд эдийн засгийн чухал ач холбогдолтой учир энэхүү төслийг дэмжиж Засгийн газартаа танилцуулна гэж аймгийн засаг дарга Г.Нямдаваа хариу өгсөн байна.