Интернэтээр залилагчдыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Интернэтээр залилагчдыг шалгаж байна

Интернэтийн сүлжээ ашиглан гадаадын валют арилжаа, мөнгө хүүлэх компанийн цахим хуудсанд иргэдийн нэрийг байршуулж, их хэмжээний мөнгө залилсан хэргийг УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд шалгаж байна. Интернэтээр хүмүүсийг залилах уг хэргийг үйлдэхдээ эхлээд  30-50 доллар ямар нэг дансанд хийхийг санал болгодог аж. Улмаар “Энэ хийсэн мөнгөө өдөрт 1.5-2 хувийн хүү бодогдож өснө” гэж хэлдэг байна.  Хэд хоногийн дараа гадаадын сайтууд руу орж хохирогчийг нууц дугаартай болгож өөрөөр нь мөнгө хийлгэж дансыг нь шалгуулдаг аж. Үнэхээр өдрийн 1.5-2 дахин өссөн  байдаг учир итгэл үнэмшил төрж, түүнээс их хэмжээний мөнгө дансанд байршуулдаг байна. Нэг хохирогч хамгийн багадаа 1000, түүнээс дээш 3000-5000 доллар Израил, ОХУ, ХБНГУ зэрэг орны мөнгө хүүлэх байгууллагын данс руу шилжүүлүүлдэг аж. Мөнгө нь өдөр бүр өсч буйг хохирогчид харах боломж олгодог ч удалгүй уг сайт нь ажиллахаа больдог байна. Харин залилагч этгээд “мөнгийг гадаадын компаниуд луйвардлаа” гэж тайлбарладаг юм байна. Хохирогчдын дунд өндөр настай хүн ч цөөнгүй байгаа аж. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир хэргийн талаар олон нийтэд мэдээлэхгүй байгаа аж. Гэхдээ  Интерполоор дамжуулж дээрх улсуудад ийм компаниуд, валют арилжаа, мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулдаг эсэхийг тодруулахаар хүсэлт тавьжээ. Уг хэргийг үйлдсэн этгээд хэн болох нь тодорхойгүй ч  компьютер, интернэтийн орчинд ажиллах өргөн мэдлэгтэй нэгэн байх өндөр магадлалтай аж. Тиймээс иргэдийг интернэтээр мөнгө олох арга байна, таны мөнгийг хурдан  хугацаанд өндөр хүүгээр өсгөнө гэх мэт зараар залилуулахгүй байыхг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

С.Сүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж